Монгол бүсгүй 3D зургаар гайхуулав

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Монгол бүсгүй 3D зургаар гайхуулав

Туркийн Анкара хотноо өнгөрөгч наймдугаар сарын 19-нд нэгэн том цогцолбор үүдээ нээжээ. “Atlantis City” нэртэй орон сууц, оффисийн зориулалттай барилга, худалдааны төв гээд иж бүрэн цогцолборыг сүндэрлүүлж, зөвхөн тус цогцолборт зориулж Анкара хотын метроны сүлжээг хүртэл уртасгасан байна. “Atlantis City” цогцолборын худалдааны төв нь Анкара хотын хэмжээнд хамгийн томд тооцогдох бөгөөд тус төвийн үүдний танхимыг Туркт суралцаж буй залуу зураач Б.Ундрам “гоёжээ”. Туркийн Анкара хотын Hacettepe их сургуулийн Урлагийн факультетийн уран зургийн ангийг дүүргэсэн тэрбээр өдгөө интерьер буюу дотоод засал чимэглэлийн чиглэлээр Анкарад үргэлжлүүлэн суралцаж байгаа аж. Оюутан ахуйдаа Туркт бие даасан үзэсгэлэнгээ гаргаад амжсан залуу уран бүтээлч сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй 3D уран зургаар “Atlantis City” цогцолборын худалдааны төвийн үүдний хэсгийг чимэглэсэн байна. Төвийн гол гурван хаалганы дотор талд 22, 46, 28 кв.метр бүхий талбайд гурван өөр 3D зургийг ганцаараа зурсан нь үнэхээр гайхалтай болжээ.

Түүний “Atlantis City”-гийн худалдааны төвийн шалан дээр зурсан зургуудаас гадна чөлөөт сэдвээр зурсан 3D зургуудыг ЭНД дарж үзнэ үү.


Т.Маша 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж