Хятад Орост халдаж зүрхлэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Хятад Орост халдаж зүрхлэх үү?

(“Eesti Ekspress”, Эстони, Сергей Стадников)

Эстонийн ерөнхийлөгч Тоомас Хендрик Ильвес 2009 онд Хятадын ерөнхий сайдын орлогч Зан Дэянтай уулзахдаа хэлсэн “Хятадын хувьд илүүд үзэх нь Эстонийн байрлал юм. Биднийг зөвхөн ганцан улс л тусгаарладаг” гэсэн нь дээрх дууны үгийг санагдуулам сонсогдож байна. Ильвес Оросыг ийнхүү илүү үзсэн юм биш биз? За тэр ч яахав, ерөнхийлөгчийн гүнзгий утгатай үг нь тэр чигтээ л үлдээ биз.   

Нөгөө талаас бараг биелшгүй гэмээр нэг зураглалыг төсөөлөөд үзье. Тухайлбал, Орос, Хятадын цэргийн сөргөлдөөн. Юуны түрүүнд яагаад Хятад Орост довтлох болов гэдэг асуудал тавих ёстой. Олон улсын хэвлэл мэдээллээр Хятадыг даяарчлалын геополитикийн шинэ субъект болоод байгаа Алс Дорнодын хязгаарт демографийн түрэмгийлэл явуулж байна хэмээн бичих болсон. Заримдаа Оросын хувьд галав юүлж байгаа мэтээр дүрсэлж буй. Бичих бичихдээ их доош хийх  болжээ.

Шинжээчид манай хөршийн Эрхүүгээс Приморск хүртэлх орон зайд амьдарч 200-500 мянгын хятад хүн амьдарч байгаа гэдэг. Энэ хэдийгээр хэлбэлзэлтэй боловч ихээр бодлоо гэхэд сүйрэлд хүргэхээр сүртэй эд биш. Энэ талын хөгжлийн сөрөг үр дагаврын талаар Оросын эрх баригчид шиг тэндхийн оршин суугчид сайн мэдэж байгаа.

Үүний зэрэгцээ өсч өндийж буй супер хүчинд шийдэгдээгүй гадаад дотоод олон асуудал бий. Тайванийг нэгтгэх, Уйгар, Өвөр Монгол, Түв­дийн үндэстэн-улс төрийн асуу­дал зэргийг нэрлэе. Нөөцийн давам­гайлал байгаа ч эдгээр том районуудад Хятадын төв засгийнхан нэг л итгэлтэй биш байгаа. Соёл, иргэншлэл, нийгмийн зөрөлдөөнөөс гадна энд газар зүй, цаг уурын онцлог ихээхэн нөлөөтэй. Сөргөлдөөн хэдэн арван жилээр үргэлжилж байгаа билээ. Үүний зэрэгцээ Хятадын дотоодын нутаг дэвсгэрт экологийн болон хүн амын өсөлтийн асуудлууд ула нэмэгдэж байна. Жишээлбэл залуучуудын тоо нэмэгдэж байна.

Эдгээр асуудлуудаас үүдэн Орост  сөрөг зогсох нэлээд боломж гарч ирээд байгаа. Үүнд өнөөгийн болон ирээдүйн цэргийн хүчин чадлын боломж газар авч байна. Оросын цэргийн зарим мэргэжилтнүүд ирээдүйд дайн, сөргөлдөөн гарах боломжийг үгүйсгэхгүй байгаа юм. Тэдний үзэж байгаагаар Хятадад Алс Дорнодыг аажмаар уусгах цаг хугацаа байхгүй. Хүн амын тоо, эрчим хүчний нөөцийн хомсдол нь энэ том улсын өмнө аргагүй байдал үүсгээд байна хэмээн тэд үзэж буй. Хятад жижиг хэсгүүд болон бутрахгүйн тулд томрох хэрэгтэй. Гэтэл Монгол, Казахстан, Орост түүхий эд их, хүн ам цөөнтэй. Геополитикуудын өөдрөг бус орос үзэлтнүүдийн нүдээр бодит байдал ийм байгаа аж.

Өөрсдөөсөө асуугаад үзье. Таа­маг­лаж буй энэ нэвтрэлт Хятадын нийгэм, эдийн засгийн хүндрэлийг шийдэж чадах уу? Миний бодлоор цэргийн үйл ажиллагааг сунжруулах нөхцөлд Хятадад асуудал нааштай­гаар шийдэгдэхгүй. Оросууд гадаа­дын түрэмгийллийн нөхцөлд өөрс­дий­гөө бүрэн дайчилж чаддагаа нэг биш удаа харуулсан. Иймэрхүү ирээдүйн үйл явдлын өрнөлийг Хятадын тэргүүлэх улстөрчид сайтар тооцоолж байгаад эргэлзэх зүйлгүй. Дайны байдалд Сибирь, Алс Дор­нодын түүхийг эдийг олборлон зөөх нь жишээлбэл, партизаны дай­ны нөхцөлд бүтэшгүй хэрэг. Үү­нийг нь Оросын тэнгисийн болон нисэх хүчин тактикийн цөмийн зэвсгийн тусламжтайгаар дэмжих нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ Ев­ропын холбоо, НАТО Оросыг итгэл­тэйгээр дэмжихийг мартаж болохгүй.

Тийм ч учраас Хятад Сибирийн орон зайд Оростой эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэн тэндээс эрчим хүчний эх сурвалж, мод зөөсөн нь дээр гэж үзэж байгаа юм. Мөн нааштай нөхцөл үүсэхийг тэвчээртэй хүлээх. Нөгөө талаас Оросын төрийн зүтгэлтнүүд тэвчээр заан хүлээж чаддагийг тооцох ёстой.
P. S. Саяхан олон улсын хэвлэлээр бас нэг дуулиантай мэдээ гарлаа. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын бизнесмен Хуанг Нубо асар том жуулчлалын төвийг бариулахын тулд Исландын газар нутгийн 0,3 хувийг 100 тэрбум ам.доллараар  худалдан авах гэжээ. Исландын Засгийн газар наймааны шударга эсэхэд эргэлзэж байна. Учир нь тэр арлын орон Арктикийн нефтийн нөөцийн хязгаарт, далайн замын зөрлөгт байгаа юм. Газар авах гэсэн магнатыг үнэн хэрэгтээ хэн удирдаад байгааг тодруулах л хэрэгтэй юм даа…

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж