“Франц үнсэлт” өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

“Франц үнсэлт” өнөөдөр нээлтээ хийнэ

Хөтлөгч, найруулагч Б.Анхбаярын ээлжит уран бүтээл “Франц үнсэлт” кино өнөөдөр “Өргөө” кино театрт нээлтээ хийх гэж байна. Жүжигчин, хөтлөгч Г.Анхбаярын хоёр дахь уран бүтээл “Франц үнсэлт” дэлгэцийн бүтээл нь  инээдмийн, хайр дурлалын, романтик жанрынх. Тэрбээр эл киноныхоо найруулагчаар ажиллахын зэрэгцээ өөрөө гол дүрд нь тогложээ. Мөн киноны гол дүрд жүжигчин Т.Билэгжаргал, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа нар тоглосноос гадна “Киви” хамтлагийн ахлагч Ука, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, жүжигчин Б.Навчаа, Ардын жүжигчин П.Цэрэндагва, хошин урлагийн жүжигчин Б.Баатархүү, “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин С.Өлзийхүү, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн ээжид тоглосон жүжигчин А.Алтантуяа гээд олны танил эрхмүүд оролцон тогложээ. “Франц үнсэлт” киноны нээлтийн ёслол өнөөдөр “Өргөө” кино театрт VIP хүрээнд болох бол 21-нд “Тэнгис”-т нээлтээ хийх юм байна.

Дашрамд дуулгахад, киноны дууг дуучин Тэнүүн, Quiza нар хамтран дуулж, сонсогчдод хэдийнээ хүргээд байгаа. “Франц үнсэлт нислэг” дууны клипийг тун удахгүй үзэгчдэд хүргэх гэнэ лээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж