Анхмаа, Бэкэ хоёр дахин хамт

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Анхмаа, Бэкэ хоёр дахин хамт

“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа болон жүжигчин Т.Билэгжаргал нарыг Монголын “Ромео, Жульетта” гэдэг. Тэдний хайрын романс үргэлж олны анхаарлыг татаж байдаг. Тэгвэл дуучин бүсгүй “Бэкэ бид хоёр салаад удаж байна аа. Одоо ганц бие бүсгүй болсон. Одоохондоо уран бүтээлдээ илүү анхаарч ажиллаж байгаа” хэмээн ганц бие болсноо олонд зарлаж байсан нь саяхан. Тэгвэл Монголын Ромео, Жульетта хоёр дахин хамт кинонд тогложээ. Тэгэх тэгэхдээ дурлалт хосын дүрийг бүтээсэн байна. Өнөөдөр нээлтээ хийх “Франц үнсэлт” кинонд Анхмаа, Бэкэ хамт тоглосон нь тэднийг дахин нийлж байгаа гэх “хардлага” төрүүлэх болжээ. Гэхдээ тэд зөвхөн найзуудын харилцаатай байгаа гэсэн. Тэд өмнө нь “Сая километр” хэмээх уран сайхны кинонд хамтран тоглож байсан удаатай.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж