Сүхбаатар аймаг өвөлжилтийн бэлтгэлээ базаажээ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймаг өвөлжилтийн бэлтгэлээ базаажээ

Энэ жил ихэнх нутгаар сүүлийн арав гаруй жил ороогүй хур тунадас орсон нь тариа ногооны ургалтад сайнаар нөлөөлжээ. Сүхбаатар аймгийн хэмжээнд үр тариа 80 га-д, төмс 59 га-д, хүнсний ногоо 28 га-д тариалж, 40 тонн үр тариа, 440 тонн төмс, 220 тонн хүнсний ногоо тус тус  хураан авчээ. Мөн хадлан 12 мянган тонн, гар тэжээл 1680 тонн, тэжээлийн ургамал 14 тонныг бэлтгэсэн нь өмнөх жилээсээ 30-68 хувиар өссөн байна. Ингэснээр энэ жил Сүхбаатар аймаг өөрсдийн хадлан тэжээлээ бүрэн хангаад зогсохгүй зэргэлдээх аймгуудад ч нийлүүлэх боломжтой болсон гэдгийг албаны хүмүүс нь дуулгалаа. Харин мал аж ахуйн хувьд энэ жил аймгийн нийт өрхийн 58 хувь буюу  есөн мянга гаруй өрх аминдаа 1900 гаруй мянган мал тоолуулжээ. Энэ нь урьд оноос таван төрөл дээр 190 мянгаар өссөн үзүүлэлт юм байна. Нийт малтай өрхийн 68 хувийг 200 хүртэлх малтай өрх эзэлж байгаа бол энэ үзүүлэлт жил дараалан буурч 200-аас дээш малтай өрхийн тоо өсөх болжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж