Египетийн сонгуулийн товыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Египетийн сонгуулийн товыг зарлалаа

Египет парламентын сонгуулийн товыг зарлав. Парламентын доод танхимын сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд, дээд танхимынх нь сонгууль ирэх жилийн нэгдүгээр сарын 22-нд явагдах болсон тухай Сонгуулийн комиссийн дарга  Абдель Муазза Ибрагим зарласан тухай  Al Arabiya телевиз мэдээлж байна.

Ард түмний чуулга гэх доод танхимын сонгууль гурван шаттай. Сүүлийн шатанд нь Зөвлөлдөх зөвлөл ба дээд танхимыг сонгосноор сонгууль 2012 оны  гуравдугаар сарын 4-нд дуусна.

Нэр дэвшигчдийг зөвхөн намын жагсаалтаар бүртгэх гэнэ. Түүнчлэн бие даан нэр дэвшихийг болиулжээ. Тэр нь Мубаракийн намын гишүүд байсан хүмүүсийг парламентад оруулахгүйн үүднээс хийсэн үйлдэл гэж ажиглагчид үзлээ. Мөн намуудад ажилчин тариачдыг жагсаалтад оруулах квотыг тогтоож өгсөн байна. Одоогоор ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарлагдаагүй бөгөөд эрх баригчид түүнийг парламентийн сонгуулийн дараа явуулахаар амлажээ. Дарангуйлагч Хосни Мубаракийн дэглэм унаснаас хойш энэ сонгууль анхных нь болох юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж