“Секс-ажил хаялт” дайныг зогсоов

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

“Секс-ажил хаялт” дайныг зогсоов

Филиппины ольтригийн өмнөд Миндано арлын тосгонуудын эмэгтэйчүүд омгууд хоорондын дайсагналаа зогсоохгүй бол эхнэрийнхээ үүргийг гүйэтгэхгүй гэж ажил хаялт зарлажээ. Дадо тосгоны эмэгтэй Хасне Кантада гэдэг эмэгтэй бусад эмэгтэйчүүдийн хамт тосгондоо оёдлын үйлдвэрлэл  явуулжээ. Тэд бараагаа хөрш тосгонд хүргэх гэтэл дайсагналцсан бүлгүүд замыг нь хаасан байв. Ингээд тэд эрчүүдэд дайтахаа зогстол эхнэрийн үүрэг гүйцэтгэхгүй гэж “ажил хаялт” зарласан байна.

Эрчүүд эхнэрүүдээ сонсоод дайн тулаан нь тосгоны эдийн засагт хор хөнөөл учруулаад зогсохгүй гэр бүлд нь гайтай болохыг тэд ярилцаад дайнаас гарчээ. Эрчүүд мөргөлдөөнөөс гарч зэвсэгт тэмцэлд хэлмэгдсэн тосгон сууринаа сэргээж, эмэгтэйчүүд нь өөрсдийн бизнесийг саадгүй явуулах болсон байна.

Миндано арал дахь сөргөлдөөн 1970-аад оноос хойш үргэлж тэнд салан тусгаарлагчид ба үндсэрхэг үзэлтнүүдийн маргаан өнөөг хүртэл үргэлжилж иржээ. Эмэгтэйчүүдийн буянаар сөргөлдөөн намдаж эхэлсэн ажээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж