УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүрэмд оруулсан 1997 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. “Ус” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Монголын Ипотекийн зах зээлийг хөхүүлэн дэмжих төслийн зээлийн болон санхүүжилтийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг тус бүр авч хэлэлцэх юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж