Чөлөөтийн эрэгтэй тамирчид ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн эрэгтэй тамирчид ирлээ

Туркийн Стамбул хотноо энэ сарын 12-18-нд болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. Монголын баг тамирчид чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн долоон жингийн ангилалд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон ч төдийлөн амжилт гаргаж чадаагүй. Гэхдээ хамгийн хүнд жин болох 120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат хүрэл медалийн төлөө барилдаж, ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарч, FILA-гийн дүрмийн дагуу Лондонгийн олимпийн эрхийн болзол хангасан билээ. Харин эмэгтэйчүүдээс Д.Отгонцэцэг /51 кг/, Б.Оюунсүрэн /67 кг/ нар мөнгө, О.Насанбурмаа /63 кг/ хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарч, түүхэн амжилтын эзэд болсон. Тэд өнгөрөгч бямба гаригт эх орондоо ирсэн юм. Улмаар Монголын чөлөөт бөхийн холбооноос маргааш 11.00 цагт “Баянгол” зочид буудалд баг тамирчдыг угтан авах ёслолын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд буй.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж