Баян-уул баг шинэ байртай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Баян-уул баг шинэ байртай боллоо

Иргэдэд төрийн үйлчилгээг анхан шатны нэгжийн хувьд хүргэж хамгийн ойр ажиллах нэгж бол багийн алба байдаг. Иргэд, малчдад төрийн үйлчилгээг шаардлагын түвшинд хүргэх орон нутгийн мэдээ мэдээллийг тэдэнд хүргэх, малчдын ахуй амьдралыг мэдэрч дунд нь орж явдаг хүмүүс бол багийн ажилтнууд байдаг. Энэ утгаараа багийн дарга ажилчдын ажиллах нөхцлийг бүрдүүлж байрлах байр, тоног төхөөрөмж, унах унааны асуудал саяхныг хүртэл тулгамдсан асуудлуудын нэг байсан. Төв аймгийн багийн  Засаг дарга нарын семинарын  УИХ-ын дэд дарга Н.Энхболд гишүүний санаачлагаар  аймгийн 97 багийн Засаг дарга нарт мотоцикл гардуулсан. Төв  аймгийн Эрдэнэсант сум аймгийн баруун урд хэсэгт байгалийн хээрийн бүсэд оршдог 4470 хүнтэйгээс тус сумын нэгдүгээр баг Баян-уул нь 735 хүнтэй 193 өрхтэй юм байна. Эдгээр 193 өрхийн 735 иргэдэд үйлчлэх багийн төв ашиглалтанд ороод удаагүй байна. Шинэ багийн төвийг Тогтвортой амьжиргаа төслийн шугамаар долоон сая 500 мянган төгрөгийн өртгөөр барьжээ. Барилгын ажлыг Буянхишиг захиралтай Ундрах сүндэр компани гүйцэтгэж ашиглалтанд оруулж хүлээлгэн өгсөн байна. Шинэ багийн төвтэй болсон сумын иргэд нээлтийн ажиллагаанд зориулж жороо морь уралдуулан, хүчит 15 бөхийн барилдаан зохион байгуулж бэсрэг наадам хийсэн байна. Хүчит 15 бөхийн барилдаанд аймгийн начин Отгонбаатар түрүүлж сумын заан Батзориг үзүүрлэсэн байна.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж