Сэтгүүлчид туршлага солилцоно

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид туршлага солилцоно

Өнөөдөр 15.00 цагаас Парламентын сэтгүүлчдийн холбооноос Ханс Зайделын сантай хамтран Төрийн ордны “Г” танхимд ХБНГУ-ын хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзалт зохион байгуулахаар боллоо. Уг уулзалтын үеэр Германы хэвлэл мэдээллийн ажилтнууд төрийн байгууллагаас хэрхэн мэдээлэл авдаг, Монголын сэтгүүлчдийн хувьд энэ талын боломж ямар байдаг тухай  харилцан туршлага туршлага солилцох юм байна.  Мөн ХБНГУ, Монгол Улсын парламентын ил тод байдал ямар төвшинд байдаг, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хэрхэн санхүүждэг, мэдээлэл авахад учирдаг саад бэрхшээл, улстөрчид сэтгүүлчдийн ажилд хэрхэн нөлөөлдөг зэргийн талаар мэргэжил нэгтнүүд байр сууриа илэрхийлэх ажээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж