“Аватар”-ын шинэ ангиуд гарна

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

“Аватар”-ын шинэ ангиуд гарна

“Аватар” киногоороо кино ертөнцөд жинхэнэ хувьсал хийсэн найруулагч Жеймс Камерон уг киноныхоо хоёр болон гуравдугаар ангийг хийх тухай албан ёсоор мэдээлжээ. Тэрбээр “Бид Аватарын хоёр болон гуравдугаар ангийн зохиолыг бичих ажлаа эхлүүлээд байгаа. Энэ хоёр ангийн зураг авалтыг зэрэг хийхээр төлөвлөж байна. Харин хоёрдугаар ангийг 2014 оны эцэст, гуравдугаар ангийг 2015 оны сүүл хэсгээр үзэгчдийн хүртээл болгоно” хэмээн ярьжээ.

Шинэ ангиудын зохиол, үйл явдал, хаана өрнөхийг ихэд нууцалж байгаа ч зарим хэвлэлд далайн нууцлаг ертөнцөөр аялуулж магадгүй хэмээн мэдээлж байна.  

Юутай ч шинэ ангиудыг Fox-той хамтран бүтээх аж.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж