Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас өнөөдөр намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон юм. Энэхүү дарааллыг бүрэн эхээр нь танилцуулж байна.

  1. Компанийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл
  2. Төсвийн тухай хуулийн төсөл
  3. Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл
  4. Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл
  5. Хот суурины ус хангамж, ариутгал татуургын ашиглалтын тухай хуулийн төсөл
  6. Шүүхийн тухай багц хуулийн төсөл
  7. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  8. Монгол Улсын 2011 оны төсвийн тодотгол
  9. Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хууль 
  10. Хүний хөгжил сангийн 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл
  11. Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл
  12. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  13. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  14. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн төсөл 
  15. Иргэний Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл 
  16. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,  Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай гэх мэт багц хуулийн төсөл 
  17. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  18. Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл 
  19. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл гэсэн нэр заасан 19 асуудал багтаж байна.

Бусад асуудлыг тухайн цагт нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд,  хэлэлцэх асуудлын дараалалд оруулж байхаар тогтож, УИХ-ын дарга захирамж гаргаад байна. Тодруулж хэлбэл, хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн төслүүдийг дээрх зарчмаар намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулах эсэхээ шийдэхээр болжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж