Наймаачдын контейнер шатаж, хоёр айл өртлөө

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Наймаачдын контейнер шатаж, хоёр айл өртлөө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12 дугаар гудамжны 327 тоот хашаанд байрлах контейнеруудад гал авалзан, шатаж байна. “Нарантуул” захын хойд талын хаалгатай ойрхон орших хашаанд тус захын худалдаачид ачаа, бараагаа хадгалдаг ажээ. Хашаанд байсан олон тооны контейнеруудын хоёр нь бүрмөсөн шатаад байна. Шатсан контейнерт цахилгаан бараа хадгалж байсан ба даатгуулаагүй байсан тухай эх сурвалж хэлсэн юм. Хамгийн харамсалтай нь, тус хашаанд амьдардаг айлын нэг давхар модон байшин болон хамар хашааны айлын байшин бүрэн шатжээ. Галын хохирлын хэмжээ болоод хүн гэмтэж, түлэгдсэн талаар мэдээлэл байхгүй байна. Галыг унтраахаар гал унтраах 63 дугаар ангийн гал сөнөөгчид зургаан техник, машинтайгаар ажиллаж байна. Одоогоор галыг бүрэн унтраагаагүй байна.

Ер нь тус хашаанд анх удаа галын хэрэг гарч буй биш гэнэ. Тэдгээр контейнерт ачаа, бараагаа хадгалдаг наймаачид удаа дараа ийм асуудал үүсч, багагүй хохирол амсдагт ихээхэн бухимдаж байсан юм. Наймаачид өөр, өөрсдийнхөө барааг шалгаж үзэхээр хашаа руу орохоор бужигналдаж байсан ч цагдаагийнхан тэднийг дотогш нэвтрүүлэхгүй байлаа. Хэргийн газарт гал унтраах анги, онцгой байдал, цагдаагийнхан ажиллаж байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж