ОХУ есөн сая тун вакцин нийлүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

ОХУ есөн сая тун вакцин нийлүүллээ

Мал аж ахуйгаасаа Монгол Улс ашиг хүртэхийн тулд мал эрүүл байх ёстой гэсэн шаардлага тавьж буй. Энэ ч үүднээс нийт малыг вакцинжуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д айлчлах үеэрээ дээрх асуудлыг тавьснаар 375 сая рублийн үнэ бүхий малын шүлхий өвчний эсрэг 34 сая тун вакцин, мөн  ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай зориулалтын 22 автомашиныг хойд хөршөөс буцалтгүй тусламж хэлбэрээр олгохоор болсон юм. Харин өчигдөр эхний ээлжинд есөн сая тун шүлхийн вакциныг ОХУ-аас манай талд хүлээлгэж өглөө. Тэрхүү шүлхийн вакциныг шүлхий гарсан болон сэжигтэй бүс нутгийн долоон аймаг, мөн нийслэлийн холбогдох сум, дүүргийн нийт 10 гаруй сая малыг эхний ээлжинд вакцинжуулахаар болсон байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж