”Сонгуулиас болж ордуудынхаа гэрээг шинэчилнэ”

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

”Сонгуулиас болж ордуудынхаа гэрээг шинэчилнэ”


“Bloomberg”: МОНГОЛЧУУД СОНГУУЛИАС БОЛЖ ОРДУУДЫНХАА ГЭРЭЭГ
ШИНЭЧЛЭХ ГЭЖ БАЙНА

Монголын Засгийн газар Оюутолгой, Тавантолгой төсөлд өөрчлөлт оруулах гэж байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Тэд “Монголчууд хөрөнгө оруулагчдыг үргээж байна” хэмээн онцолсон байна. Энэхүү нийтлэлийг хүргэе.
 
Монголд хөрөнгө оруу­лалт хийж буй “Рио Тинто” тэргүүтэй компаниуд “Мон­голын төр Оюутолгой, Таван­тол­гой төслөөс эзэмших хувиа нэмэхээр зэхэж байна” хэ­мээн мэдээллээ. Эрх ба­ригч­дынх нь хувьд энэ бол ирэх онд болох парламентын сон­гуульд иргэдийнхээ дэмж­лэгийг ава­хын тулд хийж буй алхам бололтой. “Пи­боди Энержи”, “Шин­хуа энержи” зэрэг компаниуд хөрөнгө оруулахаар болсон Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах гэрээг дахин ши­нэчлэн байгуулахаар бол­­сон тухай “Эрдэнэс МГЛ” ком­­панийн гүйцэтгэх за­хи­рал Б.Энэбиш мэ­дээлэв. Ма­най сурвалжлагч түүн­тэй ут­саар холбогдон энэ тухай тод­руулсан юм. Харин портал сайт “news.mn”-д Монголын Сан­гийн сайд С.Баяр­цогтын ярилц­лагыг ний­­тэлжээ. Түүний хэлж буй­гаар Мон­голын Засгийн га­зар Оюутолгой төслийн эзэмш­лийн хувиа ч нэмэх саналтай байгаа аж. Энэхүү төслийн тодорхой хэсэг нь “Рио Тинто” компанийн мэдэлд байдаг. Харин энэ үед олон улсын шинжээчид өөрсдийн байр суурийг илэрхийлэв. Лондон дахь “Liberum Capital”-ийн шинжээч Ричард Найтс “Монголчууд гэрээ хэлцэл байгуулж, бүх зүйл дуусахын даваан дээр ийнхүү байр сууриа өөрчилж эхэлсэн нь яавч зөв зүйл биш. Гэхдээ тэд ийм зүйл хийж байгаа анхны орон ч бас биш юм. Ер нь сүүлийн үед уул уурхайн компаниуд аль нэг оронд хөрөнгө оруулалт хийхийн тулд сайн судалгаа хийж, нухацтай хандах хэрэгтэй болжээ” хэмээн анхаарууллаа. Саяхан Австрали, Чилид уул уурхайн бүтээгдэхүүний татварыг өөрчилсөн. Энэ нь үндэстэн дамнасан уул уурхайн корпорациудыг хүнд байдалд оруулсан байна.

Монголын хувьд ирэх онд Та­ван­толгой ордынхоо IPO-г олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргахаар бэлтгэж байсан. Тавантолгой бол нүүрсний асар их нөөцтэй, нийт өртөг нь дор хаяж гурван тэрбум ам.долларт хүрэхүйц орд юм. Харин Монголын Засгийн газар байр сууриа өөрчилж эхэлсэн учир IPO гаргах явц саатах нь тодорхой боллоо. Нийт зургаан тэрбум ам.долларын өртөгтэй, алт, зэсний асар их нөөц бүхий Оюутолгойн ордыг 2013 онд эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байсан нь мөн л хойшлох бололтой. Оюутолгой ордод хөрөнгө оруулахын тулд “Айвенхоу Майнз” компанийнхан зургаан жилийн турш хөөцөлдсөн билээ.

“РИО ТИНТО”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ЭНЭ БҮХНИЙГ СОНГУУЛЬТАЙ ХОЛБОН ТАЙЛБАРЛАВ

“Рио Тинто” компанийн зэсийн олборлолтыг хариуцсан гүйцэтгэх захирал Андрью Хардинг өчигдөр Лондонд “Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудал одоо ид яригдаж байгаа” хэмээн мэ­дэгджээ. Оюутолгойтой холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэ­рэгслээр цацагдаж эхэлсний да­раа тэрбээр ийн ярьсан байна. А.Хар­дингийн үзэж байгаагаар Мон­голд ирэх онд парламентын сон­гууль болох гэж байгаагаас үүдээд иргэдэд таа­лагдах гэсэн улстөрчдийн са­налаас болж Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал сөхөгдөх болжээ. Өчигдөр Лондонд өглөөний 10.00 цагийн үед “Рио Тинто”-ийн хувь­цааны ханш 0.5 хувиар буурч, нэгж хувьцааны үнэ 3518.5 пенс болсон байна. Харин Сиднейд ханш нь нэг хувиар өсч, нэгж хувьцааны үнэ 69.59 австрали доллар болов.

Монголын парламентийн 20 гишүүн энэ сарын 7-нд Ерөнхий сайд С.Батболдод шаардах бичиг хүргүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн. Тэд Монголын Засгийн газар Оюутолгой төслийн хувьцааны 34 хувийг эзэмшиж байгааг чамлаж, үүнийг нэмэхийг шаардсан. Түүнчлэн татвараа өсгөх хэрэгтэй хэмээн үзсэн тухай “Синьхуа” агентлаг онцолсон. “Рио Тинто” компанийн зэсийн олборлолтыг хариуцсан гүйцэтгэх захирал А.Хардинг үүнийг “Монголчууд ийнхүү хэлсэн үг, хийсэн тохиролцооноосоо татгалзаж байгаа нь Гвинейн Засгийн газрын бодлоготой яг адилхан байна. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Гвинейд иймэрхүү нөхцөл байдал үүсээд байсан юм. Засгийн газрын зүгээс авч үзвэл энэ бол маш том хариуцлага” хэмээн тайлбарлажээ.

ГВИНЕЙД ТАТВАРЫН ШИНЭ ХУУЛЬ БАТЛАСНЫГ МОНГОЛТОЙ АДИЛТГАЖЭЭ

Гвинейн хууль боловсруулагчид энэ сарын 9-нд уул уурхайн салбарын шинэ хууль баталжээ. Энэхүү хуульд гаалийн татварыг найман хувь болгон нэмэх тухай заалтыг оруулж өгсөн байна. “Рио Тинто” компанийн хувьд Гвинейн Симандоу төмрийн хүдрийн уурхайг эзэмшдэг. Симандоугийн нийт өртөг дор хаяж арван тэрбум ам.долларын өртөгтэй гэнэ. Тиймээс Африкийн орон дахь хөрөнгө оруулалтаасаа болж хохирол амсахад хүрээд байгаа “Рио Тинто” компанийнхан ийнхүү дахин сандарч эхэлжээ.

“Айвенхоу Майнз” компанийн хувьд дахин шинэ хэлэлцээр хийх гэж байгаа тухай ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байна. Хэрэв Оюутолгой эдийн засгийн эргэлтэд орвол Монголын эдийн засаг 2020 он гэхэд 30 хувиар өснө хэмээн “Рио Тинто”-гийн шижээчид таамаглаж байгаа. Харин АНУ-д нүүрсний үйлдвэрлэлээр тэргүүлдэг “Пибоди Энержи” компанийн төлөөлөгчид өчигдөр “Тавантолгойн гэрээг шинэчлэх тухай хэлэлцээр хийж байгаа” хэмээн мэдээлжээ. “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Л.Энэбиш “Ийнхүү гэрээгээ шинэчлэх болсон нь манай дотоод асуудал” гэдгийг онцолжээ. Ямартай ч иймэрхүү байдлаар байр сууриа өөрчилсөөр байвал бид хөрөнгө оруулагчдыг үргээж мэдэх нь.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж