ОУ-ын стандартад нийцсэн хичээлийн байртай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

ОУ-ын стандартад нийцсэн хичээлийн байртай боллоо

Монгол Улсад нүүр ам судлалын салбар үүссэний 50 жилийн ойн босгон дээр ЭМШУИС-ийн нүүр ам судлалын сургууль олон улсын стандартад нийцсэн хичээлийн шинэ байртай боллоо. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах энэ хичээлийн байранд 60 гаруй багш, 600 гаруй оюутан суралцах юм байна. Нэг удаад 60 хүнд үзлэг, эмчилгээ хийх хүчин чадалтай тус сургуулийн байрыг сэргээн засварлаж “сургууль-эмнэлэг” болоход Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон Г.Баярсайхан гишүүн бодлогын хувьд дэмжлэг үзүүлжээ. Нүүр ам судлалын сургууль Г.Баярсайхан гишүүн нарын хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан тус сургууль нь эмнэлэг сургууль хоёрыг нэг дор төвлөрүүлж эрдэм шинжилгээ, сургалт, эмчилгээг хослуулан явуулах боломж бүрэлдэж байгаагаараа онцлог юм. Түүнчлэн Монголын анагаах ухааны салбарын сургалтад анх удаагаа сургууль өөрөө суурь эмнэлэгтэй болж байгаа юм байна. Энэхүү эмнэлэг нь иргэдэд нээлттэй үйлчлэх аж. 

Б.Саран

"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж