Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Иенийн ханш өсчээ

Эдийн засгийн өсөлт удааширч буй энэ үед найдвартай валютад тооцогдож буй иенийн ханш өчигдөр өсчээ. Сингапур дахь “Standart Chartered” банкны Азийн валютын стратегич Томас Харр “Дэлхийн эдийн засаг уруудаж байгаа энэ үед Японы санхүүгийн үзүүлэлт муугүй байгаа тул иенийн ханш чангарч магадгүй” гэж ярьжээ. Өчигдөр Лондонгийн биржид иенийн ханш өсч 76.34, харин Нью-Йоркийн биржид 76.45 ам.доллартай тэнцэх болов. Энэ нь наймдугаар сарын 19-нд нэг ам.долларыг 76.12 иенээр арилжиж байснаас хойшхи хамгийн дээд төвшин аж. Тус улсын Сангийн сайд Юань Азуми “Зах зээлийн өөрчлөлтийг бид анхааралтай ажиглаж байгаа. Хэрэв шаардлагатай гэж үзвэл валютын “зоримог” бодлого баримтлах болно” хэмээн мэдэгджээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж