Варшавын иргэн өөрийгөө шатаах гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.24-нд нийтлэгдсэн

Варшавын иргэн өөрийгөө шатаах гэжээ

Польш улсын нэгэн иргэн Засгийн Газрын Ордны гадна талд өөрийгөө шатаах оролдлого хийсэн тухай Agence France-Presse мэдээллээ. Тэрээр санхүүгийн хувьд ихээхэн хүндрэлтэй байдалд орсон учраас ийм алхам хийхэд хүрсэн аж.

Ордны хамгаалагчид галыг унтрааж, тэр эрэгтэйн амийг аварч чаджээ. Одоо тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Польшийн TVN24 сувгийн мэдээлснээр түүний биеийн гадна тал 50 хувийн түлэгдэлтэй ч түүний амь насанд аюулгүй гэлээ. Цагдаагийн ажилтнуудын мэдэгдсэнээр тэр эрэгтэй Польшийн Ерөнхий сайдад хаягласан захиандаа маш их өр байсан учраас ийм алхам хийхээс өөр аргагүй болсон тухайгаа бичсэн аж. Мөн ийм захиаг хэд хэдэн том сонинд хаяглан явуулсан байжээ.

Польшийн Ерөнхий сайд Дональд Туск есдүгээр сарын еснөөс эхлэн орон нутгаар сонгуулийн өмнөх сурталчилгааны ажлаар явж байгаа юм. Тэрээр ойрын үед эргэж ирэх бөгөөд өөрийгөө шатаах оролдлого хийсэн эрэгтэйтэй Варшавт ирээд уулзана гэж мэдэгджээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж