”Эсэргүүцлээс болж ордуудын гэрээг өөрчлөх гэж байна” гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

”Эсэргүүцлээс болж ордуудын гэрээг өөрчлөх гэж байна” гэжээ

 “МОНГОЛЧУУДЫН ЭСЭРГҮҮЦЛЭЭС БОЛЖ ОРДУУДЫН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙНА” ГЭЖЭЭ

Монголын Засгийн газар Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж, эзэмшлийн хувиа нэмэх гэж байгаа тухай олон улсын хэвлэлүүд шуугиж байна. Тэд үүний шалтгааныг янз бүрээр тайлбарлажээ.
 

“Dow Jones Newswires” АГЕНТЛАГ: “РИО ТИНТО”-ГИЙНХАН АЙХГҮЙ БАЙНА

Монголын Засгийн газар Оюу­толгойн гэрээнд өөрчлөлт оруулах санал тавьсны дараа “Айвенхоу Майнз” компанийн хэвлэлийн тө­лөөлөгч мэдээлэл хийв. Тэрбээр “Гэрээнд өөрчлөлт оруулах тухай ямар ч яриа байхгүй” гэжээ. Оюу­толгой төслийн өөр нэгэн хувь эзэмшигч болох “Рио Тинто” ком­панийн зэсийн салбар хариуцсан гүйцэтгэх захирал Эндрью Хардинг Монголын Засгийн газрын энэ үйлдлийг ирэх онд болох сонгуультай холбон тайлбарлажээ. Энэ бүхнээс гадна Оюутолгойн ордын нөөц асар их учир олон хөрөнгө оруулагч хамт­рах сонирхлоо илэрхийлсэн нь монголчуудын хувьд хэлсэн үгнээсээ буцах шалтгаан болсон ч байж болох юм. Гэхдээ “Рио Тинто”  компанийн удирдлагууд Мон­голын Зас­гийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэ­рээнд найдаж байгаа учир өмнө нь хэлэлцэж тогт­сон  хувь хэмжээгээ өөрчлөхгүй гэж үзэж байгаа аж. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь хууль, эрхзүйн тогтвортой орчныг хангаж өгөх баталгаа болжээ.

“www.steelorbis.com” САЙТ: “ДОЙЧИ БАНК”, “МОРГАН СТЭНЛИ”-Г УРЬЖЭЭ

Монголын     Үндэсний   аюул­­гүй байдлын зөвлөл Хя­тад, АНУ, ОХУ-ын хамтарсан хөрөнгө оруулалт бүхий Тавантолгой төслийг саяхан батлахаас татгалзсан. Үүний шалт­гаан нь Тавантолгой ордоос эзэмших хувиа нэмэхийг зорьж байгаатай нь холбоотой аж. Монголын Зас­гийн газар Тавантолгой төсөлтэй холбоотой шинэ хэлэлцээрт “Дойчи банк”, “Морган Стэнли”-гийн төлөө­лөгчдийг урьж оролцуулахаар бол­жээ.


“Asia Times” СОНИН: МОНГОЛЫН ТӨР ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТААГҮЙ ХАНДАЖ БАЙНА

Тавантолгойн баялгаас болж Монголын Засгийн газар болон олон улсын хөрөнгө оруулагчдын   харилцаа хурцдаж эхэллээ. Мөн Монголын ард иргэдийн зүгээс төр засгаа гадны­хантай хэтэрхий их хамтарч бай­гааг шүүмжилсэн нь С.Батболдын Зас­гийн газрыг өмнө нь тохиролцсон гэ­рээ, хэлэлцээрээ өөрчлөх шийдвэр гар­гахад нө­лөөл­жээ. Монголчууд бай­галийн баялгаа мөнгө болгох зо­рил­гоор олон орд газраа эдийн зас­гийн эргэлтэд оруулсан. Гэхдээ Та­ван­толгой бол тэдний алинтай нь зүйр­лэхийн аргагүй асар их нөөцтэй орд. Тиймээс хөрөнгө оруулалттай хол­боотой иймэрхүү маргаан тас­рахгүй байна.

Нүүрсний олборлолтоор Тай­лан­дад тэргүүлдэг “Banpu” компани Мон­голын “Хүннү Коал” компанийн хувь­цааны 12 хувийг эзэмшдэг. Ха­рин саяхан үүнийгээ нэмж, бүх хувь­цааг нь худалдан авах саналтай бай­гаагаа илэрхийлсэн. “Banpu” ком­­пани “Хүннү Коал”-ыг бүрэн мэ­дэл­дээ оруулахын тулд Монголын хол­богдох албаны хүмүүсээс зөв­шөө­рөл авах ёстой. Гэвч одоохондоо энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй бай­гаа. “Хүннү Коал” нь Монголд нүүрс­ний олборлолтын 11 төслийг хэ­рэг­жүүлж байгаа учраас томоохон ком­панид тооцогддог билээ. Ийн­хүү эрх баригчдын зүгээс гадны хө­рөн­гө оруулагчдад тодорхой хэм­жээ­ний дарамт учруулсаар бай­гаа нь шүүмжлэл дагуулж бай­на. Мон­гол­чуудын дунд гадны ком­паниу­даас болгоомжлох хандлага их бай­гаа. Энэ нь эрх баригчдынх нь шийд­вэрт нөлөөлж эхэлсэн бололтой. Мон­голын Засгийн газар гол мөрний урсац, ойг хамгаалахтай холбоотой хууль батлах үеэс гадны хөрөнгө оруулагчдад таагүй хандах болсон. Түүнчлэн уул уурхайгаас бусад салбарын бизнесийг хөгжүүлэхийн тулд 108 тэрбум төгрөг буюу 85.8 сая ам.долларын бонд гарган арилжаалж байгаа. Монголын Засгийн газар ажилгүйдэл, архидалтыг бууруулж, иргэдээ мэдлэг боловсролтой бол­гохыг зорьж эхэлсэн. Гэвч энэ бүхэн нь уул уурхайн салбарын орлогоос бүрэн хамаарах учир Монголын эрх баригчид гадны хөрөнгө оруулагчдыг үргээх нь оновчгүй юм.

“The diplomat” СЭТГҮҮЛ: ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ АЙЛЧЛАЛУУД ЭРХ БАРИГЧДЫНХ НЬ ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛСӨН

Монголд өнгөрсөн сард Хятад, АНУ, Өмнөд Солонгос, Финляндын албаны төлөөлөгчид дээд хэмжээний айлчлал хийсэн. Төр, засгийн тэргүүнүүдээс гадна үндэстэн дамнасан корпорациудын бизнесийн төлөөлөл Монголыг зорих болсон нь Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон төслүүдэд нь нөлөөлөх гэсэн оролдлоготой холбоотой. Европын бүтээн байгуулалт, хөгж­лийн банкнаас гаргасан тооцоогоор уул уур­хайн салбарын бүтээгдэхүүний өсөл­тийн ачаар Монголын эдийн засгийн өсөлт ирэх онд 12 хувьд хүрэх юм. Харин энэ нь гадны орнуудын ан­хаарлыг татаж байна. Оюутолгой, Таван­толгой төслийн ажлыг хэрхэн шийд­вэрлэснээс хамаарч Монгол Улс дэлхийн эдийн засгийн гол тог­логч болох уу, аль эсвэл өчүүхэн жи­жиг орон хэвээр үлдэх үү гэдэг нь шийдэгдэнэ.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж