Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

HP захирлаа солив

HP буюу Хьюлетт Пакардын захирал солигдлоо. Өнгөрсөн жил энэхүү аварга том корпорацийн захирлын албанд очсон Лео Апотекер захирлуудын зөвлөлөөс ирүүлсэн саналын дагуу албан тушаалаасаа огцорлоо. Түүний албан тушаалыг eBay-гийн удирдах зөвлөлийн захирал байсан Мег Уитман залгуулахаар болжээ.
Хатагтай Мег Уитман нь eBay-г онлайн худалдааны дэлхийн топ суваг болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүнийг худалдаа борлуулалтын тал дээр гайхалтай ур чадвартай захирал хэмээдэг.

Дэлхийн эдийн засгийн хямралаар HP-гийн дэлхий даяархи борлуулалт нь уналтад орсон ч эргээд огцом сэргэсэн.

Лео Апотекерийг өөрийн саналаар албан тушаалаасаа огцорлоо хэмээн мэдээлж байгаа бөгөөд энэ нь түүний HP-гийн тэргүүнээс бууж буй хоёр дахь удаагийн  үйлдэл гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж