Нобелийн шагналын урьдчилсан таамаг

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналын урьдчилсан таамаг

“Reuters” агентлаг  2011 оны Новелийн шагнал авах хүмүүсийн талаар уламжлалт таавраа гаргажээ. Нобелийн хороо ялагчдаа аравдугаар сарын 3-наас 10 хооронд зарлах юм. Мэдээллийн агентлаг  хими, физик, эдийн за­саг ба анагаахын гэсэн дөрвөн ангилалд шаг­нал авах магадлалтай хүмүүсийн жагсаалтыг өөрсдийн хувилбараар жил бүр урьдчилан  гар­гадаг. Web of Knowledge баазын мэдээний дагуу ямар нэгэн эрдэмтний хэвлэлд иш татагдсан тоонд дүгнэлт хийх замаар агентлаг таавраа хийдэг ажээ. Мөн энд тухайн хүний хийсэн суурь нээлт зэргийн байдлыг тооцон үздэг.

“Reuters”-ийн мэдээгээр химийн салбарт Аллен Бард (сканер хийдэг мироскоп бүтээс­нийхээ төлөө), Жан Фреше, Дональд Томалия, Фриц Фегтле (модонцор маягийн полимер- дендример бүтээсэн), Мартин Карплус (уургийн бүтцийн динамикийн моделийг бүтээхэд цөмрөлт гаргасан ажлаараа), Жозеф Ваканти (Роберт Лангерын хамт шилжүүлэн суулгахад зориулсан амьд эд эсийг ургуулснаараа) шагналтан болж магадгүй.

Эдийн засгийн Нобелийг Украины  Сангийн яаманд зөвлөх байсан Дуглас Даймонд (санхүү­гийн  зуучлал ба шалгалтын дүн шинжилгээний бүтээлээр), Жерри Хаусман, Халберт бага Уайт нар (эконометрикийн бүтээлээр), Энн Крюгер, Гордон Таллок нар (түрээсэнд чиглэсэн зан авир ба үр дагавар ажлаар) авч магадгүй.

Эрүүл мэнд, анагаахын салбарын шагналт­наар Роберт Коффман, Тимоти Мосманн (T-лим­фоцитын хоёр төрлийг нээж, тэдний дархлал дахь оролцоог бичсэнээр), Роберт Лангер (Ва­кантийн хамт эрхтэн ургуулахад ажиллаж байс­наараа), Брайан Друкер, Чарльз Сойерс, Николас Лайдон (миелогенийн лейкемийн эсрэг иматиниб ба дазатиниб эмийг бүтээснээр), Жак Миллер (Тимусийн дархлалын үйл ажиллагааг бичсэн мөн Т-эс ба В-лимфоцитыг илрүүлснээр) тодорч магадгүй.

Нобеллийн физикийн шагналтан болохоор Ален Аспе, Жон Клаузер, Антон Цайлингер, Эли Яблонович, Сажив Жон (фотоны талстын нээлт), Хидео Оно (ферромагнетизмын ажлаар) өрсөлдөж болох хандлагатай гэнэ.

Тус агентлагийн шинжээч Дэвид Пендлбери (David Pendlebury) 1989 оноос хойш эрүүл мэнд ангаахын салбараар, 2002 оноос хойш бусад салбаруудын шагналтан болох хүмүүсийн нэрсийг гаргадаг болжээ. Түүний таамаглал 2008 онд гурван ангилалд таарсан. Мөн тэрээр 2010 оны физикийн шагналтнуудыг зөв таажээ.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж