Өвөлжилтийн бэлтгэлийн явцыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэлийн явцыг хэлэлцэв

Өвөрхангай аймгийн сумдын Засаг дарга нар саяхан Баруунбаян-Улаан суманд нэгдсэн уулзалтанд оролцжээ. Энэ үеэр 2010-2011 оны өвөлжилтийн байдал болон 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцсэн байна. Мөн  сумдын Засаг дарга нарт өвөлжилтийн бэлтгэл  ажил болон газар тариалангийн ажлын талаарх мэдээллийг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, ЗДТГ-ын дарга Д.Баяртогтох, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга  Ч.Чинбат нар танилцуулж, холбогдох үүрэг даалгавар өгчээ. Энэ жилийн хувьд нийт нутгаар  эрт хүйтэрч байгаа. Тиймээс сумдын Засаг дарга нарын уулзалтын үеэр цаг агаарын мэдээлэл, хадлан тэжээл хураалтын явцын мэдээллээ сумдын мэргэжилтнүүд танилцуулжээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж