Орос хун Шанхайд бууна

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Орос хун Шанхайд бууна

ОХУ-ын төв театрын балетчид сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийн нэг П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаа ирэх сарын 4-5-нд Шанхай хотын Дорнын урлагийн төвд тоглоно. Хойд хөршийн балетчид аялан тоглолтоо “Жизель”, “Цөмөөхөй”, “Дон Кихот” балетийн хэсгүүдээс бүрдсэн гала тоглолтоор өндөрлөх юм.


“Шанхай дэйли” сонинд дэлхий дахинд Оросын “Хунт нуур” сонгодог загвар болон гайхан шагшигддаг бөгөөд энэ агуу бүтээлийг үзэх завшаан Шанхайн үзэгчдэд тохиолоо хэмээн бичжээ. Уг аялан тоглолтын бүрэлдэхүүнд симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ багтсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж