“Anemone”-ийн охид сурталчилгаанд дарагдав

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

“Anemone”-ийн охид сурталчилгаанд дарагдав

MN25 дугаар телевизийн “Making The Band” шоунаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн “Anemone” хамтлагийн охид шоу нэвтрүүлэг дууссанаас хойш нэг ч шинэ уран бүтээл гаргасангүй. Харин тэд шоу тоглолт, зар сурталчилгааны санал, урилгад дарагдаад байгаа сурагтай. Саяхан гэхэд тэд “Сарнайх” гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглосон. Мөн сүүлийн үеийн бүх л шоу тоглолтод “Anemone” хамтлагийн охид оролцож байгаа. Ц.Чулуунбатын хөөрхөн таван охид ийнхүү хэдийнэ рок попын ах эгч нартайгаа нэгэн тайзнаа гарч, тэдний эгнээнд жагсах болжээ. Гэсэн ч фэнүүд нь тэдний шинэ уран бүтээл гаргахгүй байгаад гонсойж байгаа. Харин энэ талаар хамтлагийн охид “Удахгүй ээ, бидний шинэ уран бүтээл, анхны цомог удахгүй гарах болно. Бид шинэ уран бүтээл хийж байгаа” хэмээх FB хуудсаараа дамжуулан бичсээр байгаа юм.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж