Хөгжлийн банктай холбоотой асуудлаар асуулга тавив

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банктай холбоотой асуудлаар асуулга тавив

Монгол Улсын Хөгжлийн банкнаас хаалттай хэлбэрээр гаргахаар төлөвлөж буй үнэт цаастай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өнөөдөр Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавилаа. Асуулгад Засгийн газрын үнэт цаасны суурь хүү олон улсын зах зээлд тогтож амжаагүй энэ үед дөнгөж байгуулагдсан Хөгжлийн банкнаас хаалттай хэлбэрээр өөрсдөө бонд гаргах нь зохистой юу. Дэлхий дээр Засгийн газрын бондоос өмнө үнэт цаас гаргаж жишиг хүү тогтоож байсан Хөгжлийн байгууллагуудын туршлага бий эсэх. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд ямар шалгуур, шаардлага тавьж байгаа. Засгийн газраас гаргасан баталгаа, Хөгжлийн банкны арилжих бондын төлбөрт богино болон дунд хугацаанд төсвөөс хөрөнгө шаардагдах эсэх, хэрэв төсвөөс гаргахаар тооцсон бол төсвийн төсөлд хэдэн төгрөг тусгасан. Хөгжлийн банкны бүртгэл нь Засгийн газрын санхүүгийн бүртгэлд яаж бүртгэгдэх, улсын өрийн тооцоонд хэрхэн тусах, өрийн дарамтад ямар нөлөө үзүүлэх. Мөн Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаасны өртөг нь хэд байх зэрэгт хариулт өгөхийг хүссэн аж.

Хуульд зааснаар асуулгын хариуг хүлээн авсан тал хариуг бичгээр болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж өгдөг журамтай. Хугацааг 14 хоногоор хуульчилсан байдаг юм.


Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж