Анжелина Жоли охидынхоо чихийг цоолуулав

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли охидынхоо чихийг цоолуулав

Лондонд хүүхдүүдийнхээ хамт амарч буй  Холливуудын жүжигчин Анжелина Жоли бяцхан охидтойгоо гоо сайхны салонд орсон гэнэ. Жүжигчин бүсгүй охидоо ээмэг зүүх нас нь болсон гэж үзсэн үү, зургаан настай Захара, таван настай Шило нарын чихийг цоолуулжээ.  Хамгийн түрүүнд чихээ цоолуулсан Захара хашгирсан бол Шило эцсийн мөчид зугатаах гэж оролдсон гэнэ. Харин Анжелинагийн энэ үйлдлийн талаар олон нийтийн сүлжээгээр хүмүүс янз бүрээр бичжээ. Зарим эхчүүд балчир хүүхдийн чихийг цоолох буруу гэж буруутгажээ. Харин зарим нь охидыг ядаж 10 хүрэхэд нь ээмэг зүүлгэх нь хамгийн зөв гэж бичсэн гэнэ. Гэвч зарим соёл иргэншилд охидыг дөнгөж төрсний дараа ч чихийг цоолдог уламжлал байдаг тул ээжүүдийн маргаан тэгсгээд намдсан бололтой.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж