Эрчүүдийн “Хунт нуур”

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Эрчүүдийн “Хунт нуур”

Шанхайн их театрт ирэх сарын 3-4-нд эрчүүдийн “Хунт нуур” амилна. Эрчүүдийн хэмээн тодотгосон нь учиртай. Сонгодог урлагийн нэрийн хуудас болсон агуу бүтээлд энэ удаа дан эрэгтэй бүжигчид бүжиглэнэ. Яг л турьхан бүсгүйчүүд шиг гоёмсог дэрвэгэр даашинз, бас өлмий дээрээ гарч зогсдог балетийн гуталтай. Нью-Йоркод төвтэй “Трокс” мэргэжлийн балетийн компанийн уран бүтээлчид “Хунт нуур” болон өөр хэд хэдэн балетийн хэсгээс хошин хэлбэрээр тоглоно.

“Трокс” компани 1974 оноос хойш дэлхийн даяар аялан тоглолт хийж, нэр хүндтэй болжээ. Өөрсдийнх нь хошигнож хэлснээр эрчүүд ч бас хүүхнүүд шиг өлмий дээрээ бүжиглэж чадна гэдгийг харуулахыг хүсдэг. Хятадын нэртэй балетчин Жин Син “Бид Оросын хунгууд манай тайзан дээр бүжиглэхийг хангалттай олон удаа харсан. Харин одоо яагаад өөр хунгууд, өөр маягаар бүжиглэхийг харж болохгүй гэж?” хэмээн ярив. Тэрбээр “Трокс”-ийн бүжигчид зарим эмэгтэй бүжигчнээс ч чадварлаг хун болно гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж