Байнгын хорооны хуралдаан хойшлов

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хуралдаан хойшлов

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж “Биологийн олон янз байдлын тухай конвецийн генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн протокол”,  “Биоаюулгүй байдлын тухай Картагены протоколын хариулага ба хохиролгүй болгох Нагоя-Куйла Лумпурын нэмэлт протокол”-д гарын үсэг зурах тухай зөвшилцөх эсэх гэсэн таван асуудлыг авч хэлэлцэх байсан ч чадсангүй.  

Учир нь гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас байнгын хорооны хурлыг өмнөх өдрүүдийн нэгэн адил хойшлуулахаас аргагүйд хүрсэн юм. Тус байнгын хороо нь нийт 19 гишүүнтэйгээс С.Баяр, Н.Ганбямба, Х.Жекей, Д.Хаянхярваа, О.Чулуунбат, Д.Шинэбаяр, Сү.Батболд нарын гишүүд чөлөөтэй байгаа бол Р.Гончигдорж, Д.Зоригт, Г.Занданшатар, Ш.Сайхансамбуу, М.Энхболд нарын гишүүд хуралдааныг тасаллаа.

Харин хурал таслагсдыг хүлээж, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Амаржаргал, Э.Мөнх-Очир, С.Оюун, Н.Энхболд, З.Энхболд нар танхимд цаг гаруй сууж, ажлаа алдав.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж