Дээрмийн хэргийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Дээрмийн хэргийг илрүүлжээ

Сүхбаатар, Чингэлтэй зэрэг төвийн дүүргийн дунд сургуулийн сурагчдын гар утас, МР-3 тоглуулагч, бэлэн мөнгө зэргийг дээрэмдсэн есөн удаагийн үйлдэлтэй этгээдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан илрүүлж, баривчилсан  байна. Нийслэлийн 42,  гурав, тав, нэгдүгээр дунд сургуулийн сурагчид болоод тус дүүргийн байрнуудын орцонд бага насны хүүхдийн эд зүйлийг дээрэмдэх хэрэг ойрхон давтамжтай гарсан аж. Уг хэргийг СХД-ийн Тахилтад оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй А, Л нар удаа дараа үйлдэж байжээ.

Мөн Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт албан байгууллага, орон сууцны гадаа тавьсан авто машинаас эд зүйл хулгайлдаг байсан бүлэг этгээдийг илрүүлэн саатуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж