АН-ын бүлэг завсарлагаа үргэлжлүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг завсарлагаа үргэлжлүүлэх үү?

УИХ-ын намрын чуулган өнөөдөр 11.00 цагт эхэлнэ. Одоогоор хэвлэл, мэдээллийнхэн Төрийн ордонд хамгийн тэргүүнд хүрэлцэн ирээд байна. Түшээдийн хувьд 11.00 цаг дөхүүлж байж морилох бололтой, мөн гадаад улсаас Монгол Улсаас суугаа Элчин сайд нарын хувьд ч, хараахан ирээгүй байна.

Харин чуулганы нээлтийн үйл ажиллагааны дараа УИХ дахь намын бүлгүүд ээлжит хуралдаанаа хийх ёстой ч Ардчилсан намын бүлэг албан ёсоор цаг товлоогүй байна. Гэхдээ 13.00 цагт цайндаа орчихоод цаг товлох бололтой. Тус бүлгийн хувьд ээдрээтэй нэг асуудал бий нь, хаврын чуулганаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй бол бусад асуудал дээр завсарлага авна гэж мэдэгдсээр 20 гаруй хоногийн хугацаанд “ажил хаялт” зарлаж, чуулганыг хаалгасан. Энэ удаагийн намрын чуулганы хэлэлцэх асуудлын гуравдугаарт УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг жагсаасан тул Ардчилсан намын бүлэг завсарлагаа үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдэг асуулт урган гарч байна. Энэ асуултын хариуг бүлэг үдээс хойш хурал зарласнаар эцэслэн шийдэх бололтой. Харин МАН-ын бүлгийн хувьд 14.00 цагт ээлжит хуралдаанаа зарлаад байна. Тус хуралдаанаар Монгол Улсын 2011 оны төсвийн тодотголыг авч хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж