Японы бизнес эрхлэгчид өөдрөг байна

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Японы бизнес эрхлэгчид өөдрөг байна

Японы том аж үйлдвэр эрхлэгчид ирэх гурван сард эдийн засгийн нөхцөл байдал эерэгээр өөрчлөгдөнө гэж хүлээж буйг тус улсын банкны Танкан судалгаа харуулсан байна.  Судалгаа бизнес эрхлэгчдийн итгэлийн индекс +2 байгааг харуулжээ. Өнгөрсөн зургадугаар сард уг индекс -9 байсан юм байна. Өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунами, Фукушима Даичи АЦС-ын цөмийн алдагдлын дараа бизнес эрхлэгчдийн итгэлийн индекс маш ихээр унасан юм. Гэвч газар хөдлөлт, цунамийн дараах сэргээн босголтын ажил ид явагдаж буй энэ үед Япончуудын итгэл дахин сэргэж байгааг дээрх судалгаа харуулсан байна. Японд дэд бүтцийг сэргээн босгож, туслах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлж буй энэ үед үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн улам нэмэгдэж байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж