Цалин, тэтгэврийг хоёр дахин нэмнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Цалин, тэтгэврийг хоёр дахин нэмнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барив. Уг төсөлд 2012 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53 хувиар нэмэх тухай тусгажээ. Үүний дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 2008 оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 600 мянган төгрөг болох юм. Гэхдээ иргэдийн цалинг жигд биш, ялгаатай байдлаар өсгөх зарчим баримтлах аж. Төрийн албан хаагчдын цалинг  эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр нэмнэ. Багш, эмч нарын цалинг хоёр дахин нэмэхээр болжээ. Энэ асуудлыг Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороогоор хэлэлцэж, талуудын нэгдсэн зөвшилцөлд хүрсний дүнд гаргаж тавьжээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж