АН-ын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 14.00 цагт ээлжит хуралдаанаа зарласан. Гэхдээ одоогоор хараахан бүлгийн хурал эхлээгүй байна. Эхний ээлжинд хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор хаврын чуулганаар үргэлжлүүлж байсан завсарлагаа үргэлжлүүлэх үү, эсвэл энэхүү төсөл хэлэлцэх асуудлын гуравт жагсч байгаа учраас шууд байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоод ажил цааш үргэлжлэх бололцоог парламентдаа  олгоод явах уу гэдгээ шийдэх юм.

Мөн дээрх цагт УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаан зарласан бөгөөд мөн л хурал эхлээгүй байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж