АН-ын бүлэг завсарлагаа үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг завсарлагаа үргэлжлүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийгээд завсарлагаа үргэлжлүүлэх шийдвэрт хүрчээ. Гэхдээ зөвхөн Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авч байгаа юм байна. Учир нь чуулганы завсарлагааны хугацаанд Сонгуулийн хуулийн төсөл дээр ажилласан хоёр намын ажлын хэсэг тогтолцооны асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй тул нэгдсэн шийдвэрт хүртэл АН-ын бүлэг хуралдаанд оролцохгүй юм байна. Харин Сонгуулийн хуулиас бусад асуудлаар тус намын бүлэг УИХ-ын чуулган, Байнгын хороодын хуралдаанд оролцох ажээ.

Эх сурвалжаас авсан мэдээллээр бол пүрэв гаригт чуулганы нэгдсэн хуралдаан зарлагдахын өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг дахин хуралдахаар болжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж