Нобелийн шагналыг хэн хүртэх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналыг хэн хүртэх вэ?

Утга зохиолын салбарт олгодог Нобелийн шагналын өнөө жилийн эзнийг нөгөөдөр Шведийн нийслэлд зарлана. Яруу найрагчдын дундаас энэ удаагийн шагналтан буюу 1.5 сая ам.долларын эзэн төрөх тухай таамаг утга зохиолын ертөнцөд хүчтэй яригдаж байна. Ялангуяа Сирийн яруу найрагч Адонис нэр хүндтэй шагналыг гардан авах магадлалтай байгаа гэнэ. Түүний хүчтэй өрсөлдөгч нь Шведийн Томас Транстромер. Мөн л яруу найрагч.


Нобелийн шагнал хүртэж магадгүй хэмээх таамаглалд Азийн гурван ч зохиолчийн нэр байсан нь Японы үргэлжилсэн үгийн мастер Харуки Мураками, Хятадын Бэй Дао, Энэтхэгийн К.Сатчиданандан нар.


Ф. Кафкагийн нэрэмжит шагналын эзэн тухайн жилээ Нобелийн шагналыг давхар хүртэж байсан тохиолдол сүүлийн жилүүдэд хоёр ч удаа гарсан. Тэгвэл энэ жил Кафкагийн шагналыг Ирландын зохиолч Бэнвиль өөрийн романаараа хүртсэн билээ. Магадгүй түүний нэрийг Стокгольмд зарлах ч юм бил үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж