“Цогт тайж” өнөөдөр “Тэнгис”-ийн дэлгэцнээ

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

“Цогт тайж” өнөөдөр “Тэнгис”-ийн дэлгэцнээ

Монголын түүхэн сэдэвт “Цогт тайж” уран сайхны киног сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлэх тухай Франц улстай хэлэлцэн тохирсны дагуу тус улсын Соёлын яамны харьяа “CNC” кино архивын төвд сэргээн засварласан тухай бид мэдээлсэн билээ. Тухайн үедээ багагүй хэл ам дагуулж, түүхэн бүтээлийг харь улсад гаргах гэж байна гэхчилэн элдвээр яригдаж байсан “Цогт тайж” киног бүрэн сэргээн засварлаж дууссан тул өнөөдөр “Тэнгис” кино театрын дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болгох юм. Түүхэн сэдэвт тус киног тус кино театрын хоёрдугаар танхимд 19.00 цагаас гаргахаар төлөвлөөд байна. Тасалбарын үнийн тухайд 3000 төгрөг боловч цөөн тоогоор худалдах гэнэ. Учир нь дийлэнх суудлыг урилгын зочдод зориулжээ. Гэхдээ сэргэн засварласан “Цогт тайж” киног “Тэнгис”-ийн дэлгэцээр олон нийтэд зориулж, дахин гаргах талаар ярилцаж буй тухай “Тэнгис” кино театрын менежер Б.Наран хэллээ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж