У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө

Өнгөрсөн наймдугаар сард БНСУ-ын Инчён хотноо болсон боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, форм сайтай байгаагаа харуулсан Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын рингэнд ч одтой байж, учраа болгоноо илт давуу буулган аваад байгаа билээ. Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж буй ДАШТ-ий эхний тойрогт Камеруны боксчин Бабу Махаман Смайлаг 20:10 харьцаатай, дараа нь Сент-Люсия улсын тамирчин Линдель Марселлинийг 20:6 (6:2, 8:2, 6:2) харьцаатай илт давуу буулган авсан тэрбээр дөнгөж сая шөвгийн 16-гийн шатанд Ираны боксчин Мехди Толутибандпитай тулалдаж, 24:9 (8:4, 9:2, 7:3) харьцаатай илт давуу ялснаар ирэх жил Лондонг зорих эрхтэй боллоо.

Тэрбээр маргааш хүрэл медалийн төлөө Италийн тамирчин Винченцо Мангиакарпетай тоглоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж