Жоли Афганистаны дүрвэгсдийн төлөө ажиллах уу?

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Жоли Афганистаны дүрвэгсдийн төлөө ажиллах уу?

сХүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй зүтгэдэг Холливудын од Анжелина Жоли Афганистаны дүрвэгчдийн төлөө ажиллах НҮБ-ын тусгай элчээр сонгогдож магадгүй. Хэрэв тэгвэл Иран болон Пакистанд дүрвэн амьдарч байгаа 2.7 сая афган хүний ирээдүйн төлөө ажиллах болно.


Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч энэ тухай Жоли эцэслэн шийдвэрлээгүй байгаа хэмээн мэдэгдэв. Гэвч НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Антонио Гутерес “Хамгийн хэцүү нөхцөлд амьдарч байгаа дүрвэгсдийн төлөө ажиллах тусгай элчээр Жолиг сонгож байгаа” хэмээн ярьжээ.


Анжелина Жолигийн найруулсан анхны кино нь Боснийн дайны тухай бөгөөд ирэх арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж