”Зураг авахуулах хүчиндүүлэхээс өөрцгүй”

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

”Зураг авахуулах хүчиндүүлэхээс өөрцгүй”

“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны ахмад Жек Спарроугийн  дүрд тоглосон жүжигчин Жонни Депп зураг авахуулахыг “хүчиндүүлж байгаагаас өөрцгүй” гэж харьцуулсан нь хүчирхийллийн эсрэг тэмцэгчдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэжээ.  Холливуудын хамгийн их орлоготой жүжигчдийн нэг 48 настай Жонни Депп  “Vanity Fair” сэтгүүлд зургаа авахуулж, ярилцлагаа өгөхдөө ийн ярьсан ажээ.  Жонни Депп  өнгөрсөн жил л гэхэд “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд тоглож 50 сая ам.доллар авсан гэдэг. Тэрбээр “Зураг авахуулж байгаа үед яагаад ч юм хүчиндүүлсэн юм шиг мэдрэмж төрдөг. Нэг л хачин. Та мэдэж байгаа биз дээ” гэжээ. Харин жүжигчний дээрх хачин тайлбар “RAINN” буюу хүчирхийллийн эсрэг байгууллагын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Тус байгууллагын нэгэн гишүүн Жонни Депптэй уулзах боломж олдвол хүмүүс өдөр бүр ийм жигшүүрт хэргийн золиос болж байдгийг түүнд ойлгуулахыг хүсчээ. Тэрбээр зураг авахуулах төвөгтэй санагддаг байж болох ч үүнийг ийм аймшигтай гэмт хэрэгтэй зүйрлэх нь байж боломгүй зүйл” гэжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж