Гурван улиралд 50 тэрбум доллар гадагшлав

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Гурван улиралд 50 тэрбум доллар гадагшлав

2011 оны гуравдугаар улиралд Оросоос гадагш гарсан цэвэр хөрөнгө 18.7 тэрбум ам.доллар болсон тухай Төв банкны мэдээнд өгүүлжээ. Энэ жилийн эхний улиралд 21.4 тэрбум, хоёрдугаар улиралд 9,2 тэрбум ам.доллар гадагш урсчээ. Ийм маягаар нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд хувийн хөрөнгийн цэвэр урсгал нь 49.3 тэрбум болсон байна.

Зургадугаар сард Төвбанкны орлогч дарга Алексей Улюкаев энэ жилийн дотор хөрөнгийн гадагшлалтыг жилийн эцсээр 36 тэрбум долларт хүрнэ гэсэн байлаа.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж