Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

За нөгөө монголоос авч ирсэн номнуудаа үзүүлье.
Тав зургаан тооны ном авчирсан хэдий ч одоогоор нэгийг нь уншиж дууссан. Бусдыг нь энд тэндээс нь хальт харсан маягтай.
 Агнистийн гэгээ гэдэг цуврал номнууд гарч байгаа юм билээ. Энэ долоо дугаар дэвтэр нь. Ухаарал, бясалгал, гэгээрэл гэсэн нэртэй. Энэ ном маш их таалагдсан. Номын дэлгүүрт ганц хуудсыг нь нээгээд нэгхэн өгүүлбэр уншаад л шууд таалагдаад авчихсан. Нөгөө загатнасан газар маажина гэдэг шиг л жинхэнэ хайж байсан зүйлийнхээ талаар эндээс олж уншсан. Цаашид ширээний ном болох шинжтэй. Бусад дэвтэрүүдийг нь олж уншмаар санагдсан. Зохиогчийн эрхийн талаар дэндүү хатуу журам хавтсан дээрээ бичсэн байсан болохоор энд үг өгүүлбэр бүрчлэн бичиж болох эсэхийг сайн мэдэхгүй байна.
Энэ номыг найз маань Төвдийн залуужуулах нууц жор гэдэг номтой хамт бэлэглэсэн. Хальт нээж үзэхэд Хятад зохиолч монголд байхдаа ажигласан ахуй амьдрал, ахуй соёлын талаар бичсэн юм шиг байна лээ. Мөд уншиж эхлэх байх.
Энэ хоёр номыг эндээс монголд очоод цааш явахаасаа өмнө аваад явсан юм. Тэгээд хоёулангий нь аавдаа үлдээсэн. Аав маань өглөө бүр дасгалуудыг их идэвхтэй хийдэг юм. Буцахдаа дахиж хоёлангий нь худалдаж авсан. Тэгсэн найз охин маань Төвдийн залуужуулах жорыг нь бэлэглэдийн байна, ингээд дахиад нэг илүүтэй болчихсон. Өөрийн авсныгаа ахындаа бэлэглэчихсэн. Эндээс үзэхэд удахгүй би бүр их залуужих шинжтэй :р. Найз охин бас хөөрхөн нь аргагүй нэг ном нь Чонон сүлд гэдэг ном, нөгөө номыг нь өөрөө гэртээ очоод задалж үзээд мэдээрэй, чамд лав таалагдана. Уул нь найз нь Далай багшийн сургаалиудтай ном авч өгий гэж бодсон боловч гайгүй ном байсангүй гэсэншд, бүр хайр хүрмээр
Өглөөний хүн болж эхлэх гээд үзээд л байна. Шөнө нь
яалтчгүй 1, 2 цаг хүртэл оройтчихоор өглөө тийм ч амар босч чадахгүй.
Дан ганц сэрүүлэг тавиж унтснаар ч өглөө эрт босчихдоггүй юм байна.
Сэтгэл санаа, хоол унд, бие организмаа хүртэл дадуулж дасгаж байж эртэч
хүн болдог гэнэ. Дээрээс ажиллах, амрах цагийн тогтмол хурваарь мөрдвөл
бүр илүү үр дүнд хүрдэг бололтой.
За энэ хоёр болохоор нэг тийм нийгмийн амьдрал руу чиглэсэн юмнууд зааж зөвлөсөн номнууд юм шиг байгаан. Яавал мөнгө цуглуулах уу? яаж өндөр карьертай эмэгтэй болох уу? эрчүүдтэй хэрхэн харьцах уу? тэднээс хэрхэн юм салгах уу (за энэ ч арай юу юм, ккк) за ер нь нэг тиймэрхүү л номнууд шиг байгаан, цаашид унших эсэхийг бүү мэд уншихгүй ч байж магадгүй. Шал дэмий авцан ч юмуу гэж бодогдоод байгаа шд бүр.
Муу санаа, муу зан сурахыг заасан ном гээд хэлчиж болох юм билээ муу
эмэгтэйн тухай ном нь. Биеэ тоож эгогоо асар хөгжүүл гээд байгаам шиг
санагдсан. Гэхдээ хальт харсан төдийд ийм дүгнэлт хийгээд байгаа минь
өрөөсгөл ч байх талтай…
Ер нь тэгээд унших номны төрөл жаанр асар өөрчлөгдсөн шиг байна. Нэг тийм философилог, гүн ухаанлаг номонд татагдаад байгаа шинжтэй. Ошо багшийн номнууд, Далай багшийн сургаалиуд, Буддийн гүн ухаан гэх юм уу ер нь нэг тиймэрхүү номонд их дурладаг болцон.

http://minii-nvdeer.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж