Засгийн газар огцрох ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Засгийн газар огцрох ёстой гэв

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооныхон өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандан тавьсан шаардлагаа үргэлжлүүлэн тавьж, буйгаа мэдэгдлээ. Шаардлагад “Хот суурин газрын гэр хорооллын оршин суугч хэн боловч Монгол Улсын Үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдарч сурч боловсрох эрхийнхээ хүрээнд байгалийн баялагаас орох орлогоос үнэ төлбөргүйгээр хоёр өрөө орон сууцыг эзэмших эрхтэй. Ийм эрх зүйн орчинг бүрдүүлэх, хууль санаачлах эрх, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танд бүрэн бий. Гэтэл та өнөөдрийг хүртэлх хугацаанд хуулийн төсөл санаачилсангүй, бас яах гэж байгаа тухайгаа мэдэгдсэнгүй. Тиймээс С.Батболдын тэргүүлсэн стандарт бус Засгийн газрыг 2011 оны аравдугаар сарын 25-ны дотор огцрохыг шаардаж байна” гэжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж