О.Балжиннямыг ахлах дасгалжуулагчаар томиллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

О.Балжиннямыг ахлах дасгалжуулагчаар томиллоо

Монголын жүдо бөхийн холбооны хүсэлтийн дагуу Биеийн тамир, спортын газар өчигдөр шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт явуулсан билээ. Сонгон шалгаруулалтын комиссын зөвлөл өнөөдөр хэлэлцээд, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Алдар” спорт хорооны дарга, Гавьяат тамирчин Одвогийн Балжиннямыг томилох шийдвэр гаргалаа.

Өчигдөр болсон сонгон шалгаруулалтад  “Алдар” спорт хорооны дарга О.Балжинням, самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга Г.Жамсран, “Аврагч” клубын дасгалжуулагч Ц.Шийрэв, “Женко” спорт клубын эмэгтэй багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, Биеийн тамир, спортын дунд сургуулийн багш Г.Эрдэнэбат, “Хангарьд” спорт хорооны дасгалжуулагч Ш.Бат-Орших нарын зургаан дасгалжуулагч оролцсон юм.

Эдгээрээс эхний ээлжинд ийнхүү жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг томилсон бол БТСГ, Монголын жүдо бөхийн холбоо хамтран, Ахлах дасгалжуулагчтайгаа зөвлөж, шигшээ багийн бусад дөрвөн дасгалжуулагчийг сонгох ёстой.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж