Бэкхэмийн эрэлт ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Бэкхэмийн эрэлт ихэсчээ

АНУ-ын “Лос-Анжелес Галакси” багийн хагас хамгаалагч Дэвид Бэкхэм сүүлийн үед нэлээд эрэлттэй байна. Учир нь арваннэгдүгээр сард АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн “Мэжир лиг” өндөрлөж, Бэкхэмийн “ЛА Галакси” багтай байгуулсан гэрээ дуусах юм. Эхлээд Английн хоёрдугаар лигийн “Лестер Сити” багийн менежер Свен-Горан Эрикссон /2001-2006 оны хооронд  Английн шигшээг дасгалжуулж байсан/ Бэкхэмийг багтаа дасгалжуулагч-тоглогчийн үүрэг гүйцэтгэхийг зөвлөн, урьсан юм. Гэтэл саяхнаас Францын “Пари Сен-Жермен” баг түүнтэй 2013 оны долдугаар сар хүртэл гэрээ байгуулахаар хэлэлцэж эхэлжээ. “ПСЖ” багийн спортын захирал Леонардо нь Бэкхэмийг “АС Милан” багт зээлээр тоглоход дасгалжуулагч байсан билээ. Английн шигшээ багийн ахлагч байсан Дэвид Бэкхэм 2012 оны Лондонгийн олимпод Их Британийн шигшээ багт тоглох хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгаа. Харин Английн шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло болохгүй зүйлгүй гэсэн нь түүнийг байнгын формтой байлгах Европийн багт тоглоход хүргэжээ. Энэ талаар Бэкхэм “Харж л байя. Би улирлын төгсгөлд л бүрэн шийдвэрээ гаргана. Леонардо бол сайн дасгалжуулагч, сайн ч хүн. “ПСЖ”  Францынхаа шилдэг багуудын нэг тул баяртай байна. Би ч мөн тэр багийг сонирхож байгаа” гэж ярьжээ. Өдгөө 36 настай “Бекс” удахгүй Европдоо эргэн ирэх нь ээ.

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж