Их цэвэрлэгээ энэ сард болно

Хуучирсан мэдээ: 2011.10.08-нд нийтлэгдсэн

Их цэвэрлэгээ энэ сард болно

Энэ сарын 29-нд тохиох Нийслэлийн өдрийг угтаж, Улаанбаатар хотын
Захирагчийн ажлын албанаас энэ сарын 22-нд бүх нийтийн их цэвэрлэгээг
зохион байгуулахаар болсон байна.

Нийслэлийн өдрийг угтаж, нийслэлийн хэмжээнд гурван том цэвэрлэгээ
хийхээр төлөвлөсний дагуу эхний цэвэрлэгээг энэ сарын 1-нд зохион
байгуулсан байна.

Энэ хүрээнд хотын захын хэсэг болох зуслангийн газруудаар цэвэрлэгээ
хийсэн аж. Энэ ажилд Христийн сүмийнхэн сайн дураараа оролцсон байна.

Харин хоёр дахь их цэвэрлэгээг энэ сарын 15-ны бямба гарагт зохион
байгуулах бол 22-нд нийслэл даяар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион
байгуулахаар болжээ.

Хотын удирдлагуудын зүгээс энэ ажилд албан газар, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг идэвхитэй оролцохыг үүрэг болгосон байна.

“Улстөрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж