Ангела Меркел лхагва гаригт ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.09-нд нийтлэгдсэн

Ангела Меркел лхагва гаригт ирнэ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Ангела Меркел ирэх лхавга гаригт Монгол Улсад ажлын айлчлал хийх билээ. Түүний айлчлал аравдугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Айлчлалын үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Ангела Меркел Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой хоёр талын уулзалт хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт бараалхах тов гарсан байна.  Айлчлалын үеэр хоёр тал иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ашигт малтмал боловсруулах, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж