”Тасархай гоё” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

”Тасархай гоё” тоглолт болно

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-гийн С.Амармандах, “Номин Талст” хамтлагийн Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан “Мөнх хөх тэнгэр” цомог бэлэн болжээ. Рок попын ах, дүү гурвын цомог хэдийнэ үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа. Одоо зөвхөн худалдаанд гарахыг хүлээж байгаа биз. Харин тэгтэл бас нэгэн том хүлээлт үзэгчдийн дунд бий болжээ. Тэр нь мэдээж ах, дүү гурвын тоглолт. Тэд ирэх арваннэгдүгээр сард тоглолт хийхээр төлөвлөж байгаа төдийгүй залуусын хэлдгээр “тасархай гоё тоглолт” болох гэнэ. Харин шинэ цомгийн нээлтээ энэ сардаа багтаан хийхээр төлөвлөөд буйг дуулгахад таатай байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж