С.Билгүүн шатрын сонирхогчдын дэлхийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

С.Билгүүн шатрын сонирхогчдын дэлхийн аварга болов

Туркийн Анталия хотноо есдүгээр сарын 30-нд эхэлсэн Шатрын сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. 2000-аас доош чансаатай шатарчдын оролцдог тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын залуу шатарчин, дэд мастер С.Билгүүн тэргүүлснээр ФИДЕ Мастер цол, 2200 рейтинг авсан бол эмэгтэйчүүдийн ангилалд мөн Монголын залуу шатарчин Б.Ану түрүүлж, эмэгэтйчүүдийн ФИДЕ Мастер цол, 2050 рейтинг авч, чансаагаа ахиулжээ.

Тэмцээнд 16 орны 70 орчим шатарчин оюун ухаанаа уралдуулснаас эрэгтэйчүүдийн ангилалд 14 настай С.Билгүүн насанд хүрэгчдийн хамт өрсөлдөж, 7,5 оноогоор түрүүлсэн байна. Тэрбээр нийт есөн өргийн тоглолтоос долоон өрөгт хожиж, нэг тэнцэж, нэг тоглолтод хожигдсон байна. Мөн эмэгтэйчүүдээс Б.Ану дөрөв хожиж, хоёр тэнцэж, гурван өрөгт хожигдсоноор 5,0 оноотой тэргүүлжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж