Багахангайд “Гамшгийн удирдлага” сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Багахангайд “Гамшгийн удирдлага” сургалт боллоо

“Гамшгийн удирдлага” сэдэвт сургалтын төлөвлөгөө Нийслэлийн онцгой байдлын газрын даргаар батлуулж, Нийслэлийн онцгой байдын газрын Гамшигтай тэмцэх урьдчилан сэргийлэх хяналтын хэлтэстэй хамтран нийслэлийн Багахангай дүүргийн  Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын дарга эрхлэгч, хороодын Засаг дарга нарт зургаан цагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 32 албан тушаалтан хамрагдсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус дүүрэгт 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжин ажиллаж байна. “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургуулийг 2011 оны 10 дугаар сарын 17-18-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж